Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
МЭДЭЭ НИЙТЛЭЛ
ЗҮҮД, ЗӨН БИЛЭГ
ДАЛД УХАМСАР
БЛОГ ЕРТӨНЦӨӨС
Статистик мэдээлэл
Хандив
МОНГОЛ ХҮҮ МАНЗУШИР ХУТАГТЫН ХОЙД ДҮРЭЭР ТОДРОВ
Мэдээ оруулсан: Админ
Огноо: 11/4/2009
Манай улсад есдүгээр Бог Жибзундамба бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар айлчилж байгаа билээ. Тэрээр энэ сарын 26-ны билэгт сайн өдөр Манзушир хутагтын хойд дүр донхор хутагт Цэрэндоржийн удаах дүрийг тодруулж сэнтийд нь заллаа. Богд хаант Монгол Улсын хамгийн сүүлчийн ерөнхий сайд, халхын тамгатай долоон хутагтын нэг Цэрэндоржийн долоо дахь дүрээр Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат бар жилийн бар сар, бар цагт мэндэлсэн 12 настай хүү Даваанямын Цэвээндорж тодорсон юм. Тэрээр Төв аймгийн нэгэн ламын хүү бөгөөд "Хүмүүн" цогцолборт суралцдаг. 14 дүгээр далай лам, Есдүгээр Богдод Дашчойнхорлин хийд, Монголын сүсэгтэн олон хүсэлт тавьсны үндсэн дээр ийнхүү шашны дэг ёс, уламжлалын дагуу тодорчээ.
Энэ талаар Төв аймгийн ИТХТ-ийн дарга, судлаач, түүхч Ш.Цэрэндоотой уулзаж ярилцсан юм.
-Нэлээд хэдэн хүүхдүүдийн дундаас энэ хүүг тодруулж хутагтад өргөмжилж байгаа гэсэн. Ямар нэгэн онцгой зүйл байв уу, Эрдэм чадал, рид шидийн хувьд бусдаас ялгарав уу?
-14-р Далай багш, Есдүгээр Богд Манзушир хийдийн ойролцоо хутагтын долоо дахь дүр мэндэлсэн байна гэж айлдсан. Тэгээд жил, ус, цаг, нар нь таарсан 28 хүүг шинжиж хутагтыг тодруулах шашны нарийн дэг ёс Түвдэд болсон. Энэ ажиллагаа их нарийн дэг жаягтай юм билээ. Бурхны шашны ёсонд хутагтад байх ёстой олон шинж тэмдэг байдаг. Түүгээр нь айхтар нарийн шинждэг. Хамгийн түрүүнд эрүүл, саруул, эрдэм номд төгс, ухаан саруул, цэлмэг, бие лагшин төгс төгөлдөр, эрдэм ном сурах оюун ухааны ай савын багтаамж арвин, үг хэл цэцэн, үйл хөдлөл зөв цэгцтэй гээд нарийн юм билээ. Шинжиж шинжиж Есдүгээр Богд Жибзундамба онцгой таарсан хэдэн хүүхдийн нэрийг будаан дунд хийж шигшэхэд Цэвээндорж хүүгийн нэр гурван удаа тодорч гарсан гэдэг. Есдүгээр Богд Монгол оронд морилж шинэ гэгээнийг номын алтан ширээнд нь залах шашны ёслол үйлдэх лүндэн буулгасан. Шашны гол ёслолын үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц удирдаж орон хийдүүдийн эрдэм чадал бүхий лам хуврагууд шинэ хутагтддаа хүндэтгэл үзүүллээ. Мөн Хутагтын цаашдын эрдэм номын үйлс, алс газар явж суралцахад зориулж сүсэгтэн олон, пүүс, компаниуд хандив өргөлөө. Яг ширээнд нь залах үед их сонин юм боллоо. Тодорсон хутагт хүү маань түвд хэл мэдэхгүй шүү дээ. Хамба Д.Чойжамц уншлага үйлдэж ёслол болох тэр агшинд Цэвээндорж хүү Түвдээр айхтар сүрхий тарни уншиж гэрэл гэгээ цацран олныг гайхшруулсан. Энэ бол ридийг үзүүлж байгаа хэрэг. Нүдээр үзсэн олон хүн бий. Тэр агшинд лам хуврагууд их билэгшээж жинхэнэ хутагтаа олжээ гэж биширсэн шүү.
-Аав, ээж нь хаанахын хүмүүс вэ, лам хуврагын удам угсаатай юм болов уу?
-Эцэг, эх нь Эрдэнэсант сумын харьяат. Ер нь өвөг эцэг дээдсүүд нь бурхны шашны томоохон лам нар байсан юм билээ. Аав нь Төв аймгийн хийдэд цорж лам, Шашны дээд сургууль дүүргэсэн Давааням гэж хүн байдаг.
-Энэтхэгт сургуульд явна гэж дууллаа. Хэзээ явах вэ хэр зэрэг удаан суралцах юм бол?
-Одоо тун удахгүй Энэтхэгт очиж Есдүгээр Богдын заасан сургуульд суралцана. Эндээс Донор сойвон гэж хутагтын дэргэд байдаг албан тушаал л даа. Тэр улс нь аваад явна. Тусгай дэг жаягаар 16 жил суралцана. 28 настай залуу төгсч ирэх юм.
-Манзушир хутагтын талаар та тодруулахгүй юу. Түвд хүн юмуу, Монгол хүн байсан уу, анхны дүр нь ямар хүн байв?Монголчууд хэзээнээс шүтэж эхэлсэн юм бэ?
-Манзушир бурхан бол оюун билгийг эрхшээдэг, гийгүүлдэг бурхан. Манзушир бурхны амьд бүрэлбаа нь Манзушир хутагтууд. Хамгийн анхны хутагт нь бурхан багшийн амьдарч байсан үед тодорсон байдаг. Анхны Манзушир бурхан Энэтхэгт тодорсон юм билээ. Түүнээс хойш Түвдэд, Монголд тодорч байжээ. Монголд тодорсон хутагт бол тамгатай долоон хутагтын нэг Цэрэндорж. Монголчуудад бурхны ном буяныг түгээн дэлгэрүүлсэн, Сүм хийдүүдийг үүсгэн байгуулалцсан байдаг. Манай Монголын анхны Манзушир хутагт бол Хоёрдугаар Богд Жибзундамба Лувсандамбийдамын багш. Манжийн хааны зарлигаар сууж байсан. Энэ хүн хоёрдугаар Богдын байгуулсан бүхий л сүм, хийдийн үйл ажиллагааг цэгцэлж эрэмбэлж үүсгэн байгуулалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол Манзушир хутагтууд Богд Жибзундамба хутагтын шашны үйл ажиллагааг эрхлэж хамба номун хааны албан тушаал, дэд хамбын албан тушаалд тохоон томилогдож ажиллаж байсан байдаг. Манай шинэ хутагтын өмнөх хүн бол Богд хаант Монгол улсын үед зүүн хязгаарыг тохинуулах сайдын үүргийг гүйцэтгэж байсан. Монгол Улсын ерөнхий сайдын албыг хашиж Монгол төрийн бодлогыг Богд хааны хамт барьж байсан хүн. Богд хаант Монгол Улсын хамгийн сүүлчийн ерөнхий сайдаар ажиллаж байгаад Ардын засгийн газрын үед Бодоод Богд хаант Монгол Улсын тамга хэргийг хүлээлгэн өгч байсан. Бодоо сайд бол Манзушир хийдийн шавь. Манзушир отгын хүн байжээ. Монгол Улсын төрийг барилцах хувь Манзуширийн хийдийн том лам нарын дотор байжээ. Манзушир хутагтын зургаа дахь дүр Цэрэндорж хутагт Монголын соёлын маш их үнэ цэнэтэй 1640 лан мөнгөөр бүтээсэн "Сандуйнжүд" мөнгөн хуудастай эрдэнийн судрыг бүтээсэн.
Манзушир хутагт Монгол улсад шашин номын дэг ёсоор тодорч Есдүгээр Богдыг Монгол газарт заларч байгаа үед Манзушир хутагтын долоо дахь дүр номын арслан ширээндээ заларсанд бид маш их баяртай байна.
Д.Догсмаа
Эх сурвалж:
Сэтгэгдэл оруулах: