Тэнгэрийн хутгийг эс олохын тул Тэнгэрийн тахил төгс эдлэл үүнийг хаанаас чадах Үлгэрлэвээс арсланг бээр хариасны оромд Үнэг нисээд хэмжээнд хүрэлгүй бяцран үхсэн хийгээд Хангарьдын халин ниссэн замд Хүч өчүүхэн болжмор хөөрлөхөн нисээд Хөнгөн жигүүрээ хугалсан Хөөрхий үлгэрийг санагтун Тэнгэрийн тахил төгс эдлэлийг чадах бөгөөс бурхны номлосон номхтголын ёс хийгээд нууц тарны очирт хөлөгний цааз хязгаарын явдал ёсонд эс дурлан амгалан болох юу вэ. Архи энэ нь Номыг тэтгэгч, сахиусан эхэд таван мах, таван зүйл рашаан хольж адислан өргөснөөр тэдгээр амьтадын нисваанисын таван хорыг бас хольж рашаан болгон зооглосонд хамаг амьтан нисваанисаас амирлан үйлдэв. Таван зүйл мах хэмээхийн дотор хүн, морь, нохой гурвын мах буй. Тэдгээрийг та нар зооглож чадах уу, хэрвээ чадвал архи ууж чадах, эс чадваас эс урвах болой. Нууц тарнийн ёсонд энэ архийг ямагт таван мах, таван рашаанаар адислах энэ ёс нь дандрын аймаг алинаас номлосон учир шалтгааныг асууваас тчи юу өгүүлэх болой. Очирваань хүнд айлдсан нь гайхамшигтай чиний энэ ёс Туулайн толгойд эвэр ургах хийгээд Хүсэр эхнэрээс хүү төрөх лүгээ адил болой. Буян, хилэнцийг ялгах эрлэг номын хаан архинд барилдсан хурсныг хуурмаггүй тул шамдал, хичээлийн үүднээс тэвчих хэрэгтэй. Бас номын ёсоор явагчдын хаан хийгээд түшмэл, дээд төрөлхтөн тэргүүтэн хүмүүс машид сайтар сонсогтун: Архи хэмээх энэ ундааг 1. Согтуу галзуугийн архи, 2. Баатрын архи, 3. Омогтны архи, 4. Баяны архи, 5. Өглөгийн архи, 6. Үл эрэгцүүлэх архи хэмээн нэр өгч болно. 1. Согтуу галзуугийн архи гэдэг нь хааны ял цаазанд дайрагдаж ихэс дээдэс архи ууваас галзуу мэт амьны ёс хийгээд ёс бусыг эс мэдэн, буян нүгэл, худал үнэнг эс ялган, доромжлллох тэргүүтнийг эс мэдэн согтох мэт үзэгдэх тул энэ ертөнцөд муу хү н хэмээн алдаршиж, хойт төрөлд ч буян нүглийн үйлийг авч орхихыг үл мэдэн, урьд номлосон гурван муу заяаны зовлонг амсахыг өгүүлэх юун. 2. Баатрын архи нь чухаг дээд гурвыг машид доромжлон муушааж үл айх бөгөөд баатар хийгээд хаан, түшмэд дээд язгууртнуудыг басан доромжлох үг өгүүлж , ял цаазаар цаазлагдаж болох баатар хийгээд янаг амраг, нөхөдтэйгээ адил хүмүүст муу үгсийг өгүүлж хэрүүл шуугаан, тэмцэл тэргүүтэн үйлдэж тэднээс хагацахыг мэдэхгүй байгаа нь баатрын архи болой. 3. Омогтны архи хэмээх нь муу язгууртан мөн боловч ихээр оморхох хийгээд доод мөн боловч өндөр хэмээн оморхох, үгээгүй ядуу боловч баян хэмээн оморхох, тэнэг мулгуу боловч цэцэн мэргэн хэмээн оморхох, эрдэм эс сурсан боловч мэргэн хэмээх нь омогны архи болой. 4. Баяны архи хэмээх нь надад алт мөнгө тэргүүтэн буй, надад эд мал тэргүүтэн цөм бүрэн бий хэмээн өгүүлж, бусад хүмүүс эрж хайж цуглуулж ч үл чадах тул гайхамшигтай баян нь би хэмээх ичгүүрт, их сайхан идээ ундаа ч надад буй хэмээн өгүүлснээр бусад олон хүмүүсийг цуглуулан идээ унаагаа дуусган барах ичгүүрт нь баяны архи болой. 5. Өглөгийн архи хэмээх нь уналага морио хүнд өгч хөл явган болох өглөгч хийгээд биед өмссөн дээл хувцсаа ч өгч чармай нүцгэн суух өглөгч хийгээд, өөрийн идээ ундаа, хоол хүнсээ бусдад өгч өөрөө өлсөн ундаасах тэр нь өглөгчийн архи болой. 6. Үл эрэгцүүлэх архи хэмээх нь хойн өгснөө урьд өгсөн гэж үл эрэгцүүлэн бодох тэнхэлгүй хийгээд хойно өгүүлсэн үгээ урьд өгүүлэв гэж хэлсэн ярьснаа үл эрэгцүүлэх хийгээд бусдад хэзээ өгүүлснээ эс мэдэн урьд өгүүлсэн хэмээн үг хэлнийхээ хэзээ хаана хэлсэн цаг зүгээ үл эрэгцүүлэх эргүү мунхаг нь үл эрэгцүүлэх архи мөн болой. Ер архи ууснаар: