Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
МОНГОЛЫН БУДДИЗМ
СУДАР ТАРНИЙН ДЭЭЖИС
ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ
БУДДЫН СУРГААЛ
БУДДЫН ЗАН ҮЙЛ
ЕРӨӨЛ, ЗАЛБИРАЛ
БУДДЫН ГЭГЭЭНТЭН МЭРГЭДҮҮД
БУСАД ЭХ СУРВАЛЖ
Статистик мэдээлэл
Хандив
Косамбийн хуврагууд -Үхэлийн тухай эргэцүүлэл нь амгалангийн шалтгаан болно
Мэдээ оруулсан: Админ
Огноо: 5/12/2010
Хосын цоморлиг :1-6
Өрсөлдөн тэмцэлдэх хэрүүл
Өөрөө намжина гэж үгүй
Өөрийгөө захирах ухаант нэгэн л
Өрнөх тэмцлийг өнөд төгсгөнө
Ялж төгс нөгцсөн Бурхан багш бээр Сухаватийн орны Жэтавана хийдэд заларах цагтаа Косамбийн хуврагуудад хандан ийнхүү сургажээ.
Тэр цагт Косамбийн хуврагууд нь Винайн ёсныг дагасан болон Бурханы шашний ёсыг дагасан 2 бүлэгт хуваагддаг байлаа. Нэгэн удаа тэд Винайн ёсны зарим нэгэн уламжлалт ёсноос болж өөр хоорондоо хэрэлдэн маргалджээ. Тийнхүү маргах явцдаа Бурхан багшийг үл сонссон тул Бурхан багш тэднийг орхин Париляка ойн захад орших Ракита төгөлд борооны улиралын турш бясгалгал хийхээр ганцаар явжээ.
Бурхан багшийн явах болсон шалтгааныг олж мэдсэн сүсэгтнүүд тэдгээр хуврагуудад өглөг өгч, хүндлэл үзүүлэхээ ч больж. Энэ нь тэдэнд нэгийг бодогдуулж, өөрсдийн бурууг ойлгон ухаарч, өөр хоорондоо эвлэрчээ. Гэсэн хэдий ч өөрсдийн гэмийг Бурхан багшид наманчлах хүртэл урьдын адил өлөг хүртэж, хүндлэл хүлээж чадсангүй. Тэд гэмээ наманчиля гэвч Бурхан багш тэднээс хол бас борооны улирал дөнгөж дундаа орж байсан болохоор өлөн зэлмүүн, дутагдаж гачигдахын зовлон дунд хүлээхээс өөр арга үлдсэнгүй.
Борооны улирал дуусах цагт эрхэм хүндэт Ананд тэргүүтэй хуврагууд Бурхан багшийн байгаа газарт очин Анатабиндада тэргүүтэй олон хуврагуудын буцаж ирэхийг хүссэн гуйлтыг айлтгажээ. Ингээд Бурхан багш Сухавати хотын Жэтавана хийдэд буцан ирэхэд өнөөх хуврагууд өөрсдийн гэмийг наманчлан сөгдөн мөргөжээ. Тэд хэрэлдэн маргах үедээ Бурхан багшийн үгийг эс авсныг сануулан зэмлээд “Бид бүхэн хэзээ нэгэн цагт бүгд мөнх бусыг үзүүлдэгийг ямагт санаж, мөнх амьдрах юм шиг санан маргалдан тэмцэлдэхээ болих хэрэгтэй”-г сануулан сургаснаар тэдгээр хувраг бүгд “Үргэлжид орсон” түвшинд гэгээрлийг олжээ.
Тайлбар:
Бурханы шашний үндэс нь үхэл мөнх бусын тухай бодит үнэнийг ухаарах явдал. Бид сэтгэлийн хөөрөлд хэт автсанаас бодит үнэнээс ямагт зайлсхийдэг. Энэ л бидний зовлонгийн үндэс. Сэтгэлийн хөөрлүүд нь бодит үнэнтэй зөрчилдөж байдаг учир зөвхөн бодит үнэнээр тэдгээрийг хязгаарлаж болно.Үхэл мөнх бусын тухай бодит үнэнийг ухаарснаар зөвхөн уур хилэнгээр зогсохгүй би төвтэй бусад бүх сэтгэлийн гэмийг дарж чадна. Бодит үнэнийг олж танисан энэ ухамсар л бүх зовлонг арилгана. Энэ бодит үнэнийг ухааран ойлгохгүй хэн бүхэн уур мунхаг зэрэгээр сэтгэл нь ямагт шаналан зовдог.
Бидний ихэнхи нь үхэл хийгээд мөнх бусын тухай бодит үнэнтэй нүүр тулахаас үргэлж зайсхийдэг. Амьдрал мөнх бус гэдгийг мартдаг учир мөнхөд амьдрах мэт санан өөр хоорондоо үргэлжид хэрүүл зарга үүсгэн тэмцэлдэж байдаг. Хэрэв бид үхэл мөнх бусын тухай бодит үнэнийг ойлгодог бол энэ хэрүүл тэмцэл нь учир утгагүй зүйлс. Үхэл ирэхийн цагт л бид бүхэн дэмий хоосон хэрэлдэн тэмцэлдэж байсныг ухаарах болно. Сэтгэлийн хөөрлөөр ухаан бодол нь харанхуйлснаас бид амьдралын тухай бодит үнэнийг олж харж чаддагүй. Бид зөв үнэнийг олж харсан тэр цагт ухаан бодол маань сэтгэлийн хөөрлөөс ангид байж чадна.
Үхэл нэг л өдөр ирэх болно гэдгийг ихэнхи хүмүүс мэддэгүй.Энэ үнэнийг анзаараагүй мэт царайлдаг. Үхлийг үл тоон өөрсдийгөө мөнхөд мэт санах эгэл хүмүүн, хувраг алин боловч буян нүгэлийг ялгаж таньдаггүй. Ингэж хэрүүл тэмцэл хийснээрээ итгэл найдвар, хүсэл эрмэлзэлээ л үгүй хийдэг. Тиймээс өдөр бүр үхлийн тухай эрэгцүүлж байваас зохилтой.
Үхлийн тухай эргэцүүлэх нь амьдралын жинхэнэ мөн чанарыг ойлгож ухаарах Бурханы шашинт хүний зам. Ихэнхи хүмүүс “үхэл” гэсэн үгийг сонсоод үүнд эгдүүцэн дургүйцдэг. Урт удаан амьдрал, эрүүл саруул, эрч хүчтэй байдал, залуу нас болон элбэг хангалуун амьдралдаа толгой нь эргэн самуурснаас хүмүүс хэзээ нэгэн цагт үхнэ гэдгийг мартдаг. Таван мэдэрхүйн түр зуурын таашаал цэнгэлт хэт автсанаас хүмүүс материаллаг ханамжийг чухалчлан хойчийн амьдралыг үл тоомсорлож бие, хэл, сэтгэлийн муу үйл бүхнээ даган баясдаг. Мөнх бус, зуурдын энэ амьдралыг үргэлжийн мөнх мэт эндүүрцгээдэг. Тэдгээр хүмүүсийг мунхагын харанхуйгаас сэрээж, үр хүүхэд, эцэг эх, эрх мэдэл, эд баялагаасаа хагацан гуних тэдний зовлон шаналалыг нимгэлж, амьтай бүхэн мөнх бус гэдгийг ухааруулснаар, энэ амьдралд уйсах сэтгэл төрүүлсэнээр тэдний мөнхийн амгалан, нирваанд хөтлөхийн тулд Бурхан багш эдгээр сургаалыг айлдсан билээ. Бурхан багшийн энэ сургаалыг ухаж ойлгоогүй хэн боловч урт удаан амьдралд толгой эргэн үхэл түүнийг тойрох юм шиг санах, эрүүл саруул байгаадаа толгой эргэсэн нэг нь өвчин эмгэг ирэлгүй түүнийг тойрох мэт санах, идэр залуу нэг нь эргэн тойрны өтөл хөгшидийг харавч өөрөө үл хөгшрөхийн чинээ санах, эд баялагтаа толгой эргэсэн нэг нь эргэн тойрны үгээгүй ядуу олныг харавч хэзээ нэгэн цагт мөн ийм байдалд орж болох тухай эргэцүүлнэ гэж үгүй.
Орчуулсан 2010.05.12
Эх сурвалж:
Нэр:
Gegeen bogd
АйПи:
182.160.41.125
Огноо:
5/18/2010
Танай сайтэд маш их талархаж бна.УМ МАНИ БАД МЭ ХУМ
Сэтгэгдэл оруулах: