Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
МОНГОЛЫН БУДДИЗМ
СУДАР ТАРНИЙН ДЭЭЖИС
ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ
БУДДЫН СУРГААЛ
БУДДЫН ЗАН ҮЙЛ
ЕРӨӨЛ, ЗАЛБИРАЛ
БУДДЫН ГЭГЭЭНТЭН МЭРГЭДҮҮД
БУСАД ЭХ СУРВАЛЖ
Статистик мэдээлэл
Хандив
Кали нэрт ягчисийн түүх - Өршөөл нигүүлсэнгүй нь үзэн ядалтын ерөндөг
Мэдээ оруулсан:
Огноо: 3/23/2010
Бурхан багш Сухавати хотын Жэтавана нэрт хийдэд заларч байхдаа үргүй эмэгтэй ба хүүхэд төрүүлэх боломжтой хэдий ч хүүхэдгүй эмэгтэйн явдлаас улбаалан энэхүү сургаалийг айлджээ.
Урьд нэгэн цагт хичнээн хүсэвч хүүхэдтэй болж чадаагүй эхнэр нөхөр 2 амьдардаг байлаа. Үр хүүхэд төрүүлэхгүй тул нөхөр болон хадамдаа ад үзэгдэхээс эмээсэн эхнэр нь дахин эхнэр авахыг нөхөртөө ятгажээ. Нөхөр нь хоёр дахь эхнэрээ авч тэр нь жирэмсэн болсныг олж мэдмэгц үргүй эхнэр хар санан жирэмсэн эхнэрийн хоолонд нь хор хийж хүүхдийг нь зулбуулжээ. Энэ явдал дахин давтагдаж гурав дахь удаагаа хөл хүнд болсноо шинэ эхнэр нь эхний эхнэрт дуулгасангүй. Учир нь тэр энэ бүхэнд эхний эхнэрийг сэжиглэж байлаа. Гэсэн ч эцэст нь үргүй эхнэр түүний жирэмсэн болсныг олж мэдээд хүүхдийг нь дахин зулбуулжээ. Энэ зулбалтын уршигаар хоёр дахь эхнэр нь нас баржээ.
Нас барахын өмнө тэрээр үргүй эхнэрт туйлаас хорсон өс санаж дараа төрөлдөө түүнээс өс хонзон авах андгай тавьжээ. Ингэж тэдний хооронд өс хонзон эхэлжээ.
Дараа төрөлдөө тэд нэг нь эм тахиа нөгөө нь эмэгчин муур, нэг нь согоо нөгөө нь эмэгчин бар гэх мэт бие биеэдээ хорлол хүргэж дайсан болон явсаар эцэстээ нэг нь Сухавати оронд язгууртны охин харин нөгөөх нь Кали нэрт ягчис болон төржээ. Нэг өдөр Кали ягчис язгууртны охин болон түүний хүүг хорлохоор элдэн хөөжээ. Энэ үед Бурхан багш Жэтавана хийдэд морилж буйг язгууртны охин сонссон тул Бурхан багш дэргэд хүрч очоод хүүгээ хамгаалахыг гуйн өлмийн дэргэд нь хүүгээ тавьжээ. Өнөөх ягчис араас нь нэхэн ирсэн хэдий ч хийдэд нэвтэрч үл чадан гадна үлдэв. Бурхан багш ягчисийг дотогш орохыг зөвшөөрөхөд тэрээр Бурхан багшийн эрдэм чадалыг бишрэн харж зогслоо. Бурхан багш тэдэнд өмнөх төрөлдөө бие биедээ дайсагнасан эхнэрүүд байсан хийгээд болон бие биесийг ихээр үзэн ядаж байсан тухай өгүүлжээ. Ингэж тэд өс санасан сэтгэл нь зөвхөн үзэн ядалтыг төрүүлдэг хийгээд гагцхүү өршөөл нийгүүлсэнгүй сэтгэлээр энэ бүхэн намжихыг ухааран ойлгожээ. Бурхан багшийн сургаал ёсоор тэд бие биеийн гэмийг ухаарч бие биедээ сайн сайхныг хүсчээ.
Эцэст нь Бурхан багш язгууртны охинд хандан хүүгээ өнөөх ягчист өгөхийг хүслээ. Хүүдээ санаа зовсон эх эхлээд энэ саналыг нь татгалзсан ч Бурхан багшийн эрдэм чадалд чин сэтгэлийн угаас итгэж биширсэн тул хүүгээ ягчисд өгөв. Ягчис хүүг нь зөөлнөөр тэвэрч өөрийн үр мэт энхрийлэн үнсээд эхэд нь буцаан өглөө. Ингэж тэдний дундах өс хонзон нэг мөсөн намжижжээ.
Орчуулсан Админ
2010.03.23
Эх сурвалж:
Нэр:
Mandah
АйПи:
124.158.83.77
Огноо:
3/27/2010
Баяарлалаа анд мини.Сайхан огуулэл байна.
Сэтгэгдэл оруулах: