Эхлэл
Бурханы шашин
Мэдээ нийтлэл
Бясалгал
Аудио
Видео
Бяцхан Будда
Хандив
Хэлэлцүүлэг 
Холбоо барих 
Сайтын тухай
Ангилал
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ
МОНГОЛЫН БУДДИЗМ
СУДАР ТАРНИЙН ДЭЭЖИС
ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ
БУДДЫН СУРГААЛ
БУДДЫН ЗАН ҮЙЛ
ЕРӨӨЛ, ЗАЛБИРАЛ
БУДДЫН ГЭГЭЭНТЭН МЭРГЭДҮҮД
БУСАД ЭХ СУРВАЛЖ
Статистик мэдээлэл
Хандив
Төөрөлдсөн оюун санаа
Мэдээ оруулсан:
Огноо: 3/23/2010
Ганжуур судараас
Эрт урьд цагт Сангаракитта нэртэй нэгэн залуу лам байжээ. Тосгоны хийдэд шавилан суух үед нь тэр ламд хоёр орхимж олгосон байв. Лам залуу илүү орхимжоо тэр хийдэд суудаг нэлээд нэр хүндтэй өөрийн нагац ахдаа бэлэглэхийг хүсэхэд, нагац ах нь өөрөө орхимжтой тул авахаас татгалзжээ. Залуу лам нагацынхаа татгалзсаныг ямар нэгэн хувийн шалтгаантай хэмээн санав.
Тэр үнэхээр доромжлогдсон мэт санагдан, ингэж энэ зэвүүн нагац ламын дэргэд байснаас орхимжоо орхин хийдээс бүр явсан нь дээр гэж бодов. Сангаракитта тэр даруйдаа л хийдийг орхин одохыг завдлаа. Маш халуун өдөр байсан учир нагац нь модон сэвүүрээр сэвэх зуураа түүнийг хийддээ үлдэхийг хүсэв. Сангаракитта нагацынхаа ятгаснаар хийддээ үлдэхээр шийдэв. Энэ шийдвэр бол зүгээр л нагацыгаа болон үүргээ бодсон л шийдвэр болохоос биш, Сангаракитта түүний бэлгэнээс татгалзсан нагацдаа гомдсон сэтгэл нь хэвээр л байлаа. Сангаракитта нагацыгаа сэвүүрээр сэвэх зуурт “Би одоо юу хийх вэ? хэмээн бодож эхэллээ. Эхлээд би илүү нэг орхимжоо зараад дараа нь эм ямаа худалдан авна. Тэр ямаа олон төл гаргана, би тэднийг худалдан их мөнгө хурааж эхнэр авна. Удахгүй миний эхнэр хүү төрүүлж, би хүүгээ нагацдаа гайхуулах гэж хийд рүү явна. Явах замд ийм хэрүүл болно: “Би тэргээ жолоодонгоо бас хүүгээ тэврэнэ гэхэд эхнэр хориглож, би хүүгээ түүнээс булаан авахдаа унагаахад тэрэгний дугуй хүү дээгүүр минь өнхөрч би маш ихээр бачимдан эхнэрээ зодно” Сангаракитта яг ийнхүү бодож байх үедээ санаандгүйгээр сэвүүрийнхээ үзүүрээр нагацынхаа толгой руу цохиод авчээ.
Түүний бодлыг уншиж чадах эрдэмтэй тэр хөгшин нагац лам нь “Чи ядарсан эхнэрээ зодоод зогсохгүй хөгшин лам намайг хүртэл зодов” гэв. Сангаракитта нагац ламыг өөрийнх нь бодлыг уншиж байсныг мэдээд маш ихээр ичиж тэр даруйдаа зугтан одохыг оролджээ. Сайн нагац лам нь түүнийг Будда руу дагуулан очжээ. Юу болсныг хэлэхэд Будда намуухнаар “Бидний оюун санаа төөрөлдөн огт болоогүй янз бүрийн зүйлүүдийг болсон мэт төсөөлдөг. Хамгийн сайн үйл бол одоо болж буй асуудалд анхаарлаа нягт төвлөрүүлж, оюун санаагаа үзэн ядалт, хорсол шунал, хий хоосон зүйлээс үргэлж салангид байлгахыг ямагт хичээх нь зүйтэй” гэж айлдав.
Хэн нэгэн өөрийнхөө оюун санааны төөрөгдлийг захирч чадвал тэрбээр эрх чөлөөг мэдэрч аливаа зүйлд шунан автах сэтгэлгүй болмуй.
Баярлалаа.
Орчуулсан
Ц.Нармандах
2010.03.23
Эх сурвалж:
Нэр:
amsoo
АйПи:
211.221.58.121
Огноо:
3/24/2010
Хэн нэгэн өөрийнхөө оюун санааны төөрөгдлийг захирч чадвал тэрбээр эрх чөлөөг мэдэрч аливаа зүйлд шунан автах сэтгэлгүй болмуй.
Сэтгэгдэл оруулах: